oros helnii hicheel
2013-06-16
Орос хэлний нэр үгийн олон тоо

НЭР ҮГИЙН ОЛОН ТОО

1.     1. Орос хэлэнд ганц тоонд байгаа нэр үгийн төгсгөлийг өөрчлөх замаар олон тоо үүсгэдэг.

Эр эм хүйсийн үгс дараах тохиолдолд олон тоонд “И ” төгсгөл авна:

         ШУУГИХ 4 буюу –Ж,-Ч,-Ш,-Щ-ийн  дараа : врач- врачи , плащ-плащи, шалаш-шалаши ” Ь” тэмдгээр төгссөн ЭР, ЭМ хүйсийн үг :  гвоздь-гвозди, корабль-корабли, тетрадь-тетради,ночь-ночи ”Й” төгсгөлтэй ЭР хүйсийн үг : бой-бои, музей-музеи, герой-герои, трамвай-трамваи-“ Я” төгсгөлтэй ЭМ хүйсийн үг : армия-армии, семья-семьи, комиссия- комиссии Г,К,Х төгсгөлтэй ЭР хүйсийн үг эсвэл  Г,К,Х-н ард “А” төгсгөлтэй , ЭМ хүйсийн үг :  враг-враги, звук-звуки, пастух-пастухи , дедушка-дедушки,нога-ноги , старуха- старухи Эдгээрээс бусад үсгээр төгссөн бүх үгс /өөрөөр хэлбэл й,г,к,х,шуугих 4 болон сосед,- чёрт гэсэн 2 үгнээс БУСАД бүх үгс /  “Ы” төгсгөл авна. Жишээ нь: завод-заводы, сад-сады, стол –столы , университет-университеты  гэх мэт. Харин  сосед-соседи, чёрт- чёрти гэж үүснэ. Г,К,Х-гээс БУСАД гийгүүлэгчийн ард  “А “–гаар төгссөн бүх үгс  мөн “Ы” төгсгөл авна.Жишээ нь:   газета- газеты, школа – школы , ученица -ученицы

 Орос хэлэнд г,к,х, болон шуугих 4 –н араас хэзээ ч     “ Ы“    БИЧИХГҮЙ !!!

2.       2.  -А , -Я төгсгөл авдаг  эр хүйсийн зарим нэр үгс:


бок-бока

век-века

глаз-глаза

дом-дома

лес-леса

луг-луга

мех-меха

рог-рога

цех-цеха

снег-снега

сорт-сорта

адрес-адреса

берег- берега

вечер-вечера

голос- голоса

город –города

доктор-доктора

лагерь-лагеря

мастер-мастера

номер-номера

орден-ордена

остров-острова

отпуск-отпуска

погреб-погреба

пояс- пояса

парус- паруса

поезд-поезда

повар-повара

рукав-рукава

холод-холода

якорь-якоря

директор-директора


профессор—профессора

3.      3. Эр , эрс хүйсийн дараах үгнүүд олон тоонд –ЬЯ төгсгөлтэй байна:

 брат                          братья           ах нар
 прут                          прутья           саваа
лист                          листья           навч

муж                          мужья            нөхөр

стул                          стулья            сандалнууд

колос                        колосья         тариан түрүү

перо                          перья             өднүүд

звено                        звенья            салаанууд

дерево                      деревья          модод

крыло                       крылья           далавчнууд

зуб                            зубья              араанууд / техникийн /

Харин  сын –сыновья ,     друг – друзья гэж үүснэ.  Сыны ,мужи гэж үүсгэж болох боловч ёслолын хэллэгт хэрэглэнэ.АНИН, ЯНИН төгсгөлтэй үгнээс АНЕ, ЯНЕ гэж үүснэ. Жишээ нь: гражданин – граждане , крестьянин-крестьяне

4.         4.  Амьтны үр зулзагыг эр эм аль нь ч байсан -ОНОК, -ЁНОК төгсгөлтэй эр хүйсийн үг заадаг. 

ОНОК төгсгөлөөс  - АТА дагавраарЁНОК төгсгөлөөс– ЯТА дагавраар тус тус үүсдэг. Жишээ нь:

волчонок-волчата        

медвежонок-медвежата  

ягнёнок – ягнята

жеребёнок – жеребята

телёнок – телята

цыплёнок-цеплята

лисёнок-лисята

котёнок-котята

5.      5. Ижил бичигдэх боловч  өөр өөр утга заах үг байна:

Лист / ганц тоо /

 а. Листы- Хуудас цаас:  На столе лежит большие листы бумаги. Ширээн дээр том хуудас цааснууд байна.

 б. Листья - навчис : На воздухе кружатся жёлтые листья. Агаарт шар навчис эргэлдэнэ.

Пропуск / ганц тоо /

 а. пропуски – тасалдлууд : У него есть пропуски занятий по болезни. Түүнд өвчний шалтгаантай тасалдлууд бий.

 б. Пропуска- үнэмлэх : У входа общежития дежурные проверяют пропуска. Дотуур байрны үүдэнд жижүүр үнэмлэх шалгадаг.

  Счёт / данс тооцоо /

  а. счёты- сампин: Когда я пошёл в первый класс, отец мне купил маленькие красивые счёты. Аав намайг 1-р ангид ороход гоё сампин авч өгч байлаа.

  б. Счёта – тооцоо : Директор магазина проверял счёта продавщица. Дэлгүүрийн дарга бүх худалдагчийн тооцоог шалгав.

 


Comments

2021-11-06 -

Бичсэн: Зочин

Баярлалаа

. Шууд холбоос



Бичлэг: 6 » Нийт: 7
Өмнөх | Дараагийн


орос хэлний нэр үгийн хүйс, орос хэлний олон тоо үүсэх тухай

Сүүлийн бичлэгүүд

. TЕСТ
. Фонаграмм
. Русская песня
. ЧТЕНИЕ
. ГАНЦ БА ОЛОН ТООНД ХЭРЭГЛЭХ ҮГС
. Орос хэлний нэр үгийн олон тоо
. "орос хэлний нэр үгийн хүйс" хичээл

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Bolor_crystal

Зохиогчийн эрх

© oros helnii hicheel




:-)
 
xaax